“Mongolia’s Next Top Model” шоуны эхний улирлын ялагчаар тодорсон загвар өмсөгч Цэкү буюу Б.Цэрэндолгор нүцгэн зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
Тэрээр уг зургийнхаа тайлбарт зүгээр л “no make up” хэмээн бичсэн байна.
Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг тэрээр шүдний эмч мэргэжилтэй юм.
Загвар өмсөгч Б.Цэрэндолгор 1996 оны долдугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ. Түүний биеийн өндөр 179 см, биеийн харицаа 80/60/90.
“Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр хамгийн анх “Ariuna Suri” брэндийн нүүр царай болж байжээ.
Тун ч өвөрмөц төрхтэй түүнийг Монголын нэртэй брэндүүд загварын шоундаа урин оролцуулдаг байна. Шоуны ялагчаар шалгарсныхаа дараа Сингапурын “Looque” моделийн агентлагтай тун ч амжилттай хамтран ажилласан.
Тэрбээр сүүлийн үед өөрийн найз залуу болох Kai-тай хамтран влог хийж Юүтүүб сувгаа хөгжүүлж байгаа ажээ.