Зиа нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь ээ.
Би өвөл УЛС ТӨРд орохгүй ээ гэж пост оруулж байсан. Дахин хэлье, БИ УЛС ТӨРД ОРОХГҮЙ.
Өвөл надад 3 газраас “сонгуулийн бүх зардлыг чинь даана нэрээ дэвшүүлээч” гэсэн санал тавьсан, би яг тухай бүрт нь ямар ч эргэлзэх зүйлгүй ҮГҮЙ гэдэг хариулт өгсөн. Яасан ч миний бодол өөрчлөгдөхгүй ээ.
Би ямар ч чадваргүй энгийн нэг яамны гэрээт ажилтан хүн, надад өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, төлөвших гээд олон зүйл дутуу байна. Дээрээс нь би зорилгоо тодорхойлчихсон хүн учраас ийм илүү зүйлд оролцож, хайран цаг хугацаагаа үрмээргүй байна.
Болороо гэдэг хүн өөрийгөө өөрөө л мэднэ, хэн ч миний өмнөөс миний амьдралыг шийдэх ёсгүй.
Заавал тэр зөөлөн, хатуу нь мэдэгдэхгүй суудалд сууж байж асуудлыг шийднэ гэж би боддоггүй юм, дээрээс нь надад энэ олон хүний итгэлийг дааж, хариуцлага үүрч явах чадвар, зориг байхгүй ээ.
Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлнө гэж хэлээд л тэр хүмүүсийг төлөөлчихгүй байх, хөгжлийн бэрхшээлийн асуудалд маш нухацтай хандаж, бодлого зөв тодорхойлж тавьж чаддаг байх ёстой. Надад одоогоор ийм чадвар байхгүй байна.
Түүнчлэн би тэр газар орлоо гээд зөвхөн 107.000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөхгүй, бүхэл бүтэн МУ-ын 3 сая хүнийг төлөөлж, хууль батлалцана гэж боддоо.
Яг одоо хүмүүсийн хэлж байгаа шиг, намуудын санал тавьж байгаа шиг нэг л их хөөрцөглөсөн хүн нэрээ дэвшүүлээд магадгүй гараад ирлээ гэж бодоход ХУУЛЬ БАТЛАХ ЧАДВАР БҮХИЙ ТӨЛӨВШСӨН ТӨЛӨӨЛӨГЧ БИШ АЛЬ НЭГ НАМЫН АМЬГҮЙ АЛБАТ, КНОПЧИН болно оо. Би ийм зүйлийг өөртөө хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Эцэст нь өөрсдийгөө болсон гэж үзэн зоригтойгоор нэрээ дэвшүүлж байгаа нэр дэвшигчидтэй өчүүхэн намайг битгий харьцуулаарай гэж чин сэтгэлээсээ гуймаар байна. Хэн нь ч сонгогдож гараад ХБИ-рүү чиглэсэн бодлого боловсруулах, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд би хамтарч ажиллахад үргэлжид нээлттэй байх болно оо.
Би маш удаан тэвчиж явлаа, энэнээс цааш би энэ зүйлийн талаар ярихыг ч хүсэхгүй байна.
Ээжийнхээ хэлдгээр “Арван хүнд танигдсан байлаа гээд АРД ТҮМЭН-ийг доромжлох эрх надад байхгүй” гэдэг үгээр төгсгөе.
Хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо
2020.05.04