Жүжигчин З.Онон залуу насаа дурсав
“Бүтэн амьдрал” олон ангит киноны гол дүрээр үзэгчдийг уярааж, авъяаслаг жүжигчин гэдгээ харуулж амжсан СТА З.Онон залуу насаа дурсчээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийн эр нөхөр дуучин Идэржавхлантай хамт авхуулсан гэрэл зургаа нийтлэж “13 жилийн өмнөх Идэрээ ба Ооноо нуль хайр байгаа биздээ. Том охин гэдсэнд байгааг мэдчихээд зургаа даруулж байсан үе” хэмээн бичжээ.
Хосуудын хувьд гурван хүүхдийн аав ээж юм.
Дуучин П.Идэржавхлангийн хувьд “Ижийн энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” “Энэ насны хайр”, зэрэг олон дуугаараа нийтийн дууны салбарт цахиур хагалж яваа дунд үеийн уран бүтээлч.
Тэрээр эхнэр З.Ононтойгоо хамтран гурван уран бүтээл хамтран дуулсан байдаг.