Монголын Рок попын ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн 8 дуучин бүсгүй нийлж “Singer mom” нэртэй фэйсбүүк группыг ажлуулж эхэлжээ.

Уг группын админаар МУГЖ Б.Сарантуяа, СТА С.Сэрчмаа, “альтернатив Отгоо,  дуучин Баярцэцэг, Б.Халиун, Солонго, Соко нарын олноо танил болсон дуучид ажиллаж байгаа юм байна.

Тэд энэхүү группээ нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд ашиглах бөгөөд гэртээ суугаа ээж нарт тулгамдаад байгаа асуудлыг нийгэмд ил гаргах аж.