Долгионтой урт үс, хар нүдний шилээр гоёсон үл ялиг мяраалаг охин Монголын орчин үеийн хөгжмийн урлагт чадалтай хоолой, этгээд хэв маягаараа хүч түрэн орж ирснээс хойш арав гаруй жил өнгөрчээ.

Б.Маралжингоо өдгөө сонсогчдын “амандаа хүлхдэг” олон хит дууны эзэн, чадварлаг дуучин болчихсон явна.

Угийн даруу бүрэг гэддэг дуучин бүсгүй нохой тэжээх хоббитой бөгөөд түүнийгээ фенүүддээ танилцуулжээ.

Тэрээр “Нохой минь надтай хамт 10 жилийг өнгөрүүлж байна. Манайд урилгагүй ирсэн болохоор ямар үүлдэрийн нохой болохыг нь мэдэхгүй. Хав л байх. Тэр нь манайханд хамаагүй учраас судалж ч үзээгүй. Гэхдээ Тэддидээ хайртай” хэмээжээ.