Асашёорюү аварга өөрийн баримлаа бэлэглэж явна

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн баримлаа ойр дотныхондоо бэлэглэж яваа сурагтай.


Уг нь дэлхий дахинаа танигдсан уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/ одоогоос 4 жилийн өмнө Аса аваргад зориулж баримал барьсан байдаг.

Гэвч мэргэжлийн сумогийн их аварга тэрхүү баримлыг олны өмнө нэг их гаргаад байдаггүй.
Ямартаа ч, УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас Өвөрхангай аймагт өрсөлдөхөөр яригдаж буй Асашёорюү Д.Дагвадорж аварга бэлгээ тарааж эхэлсэн бололтой.


Их аваргын хувьд сүүлийн үед газар тариалангийн ажилдаа анхаарлаа хандуулаад завгүй гүйж яваа сураг дуулдсан.