Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Гэрэл зурагчдаас анхны мастерууд төрлөө
Сонин хачин

Гэрэл зурагчдаас анхны мастерууд төрлөө

Эрхэм админBy Эрхэм админ05/08/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэрэл зурагчдаас анхны мастерууд төрлөө

Гэрэл зурагт дурлагсад, хобби сонирхолоо болгосон хүмүүс нэмэгдэхийн хэрээр гэрэл зургийн тухай ойлголт, фото зургийн үнэлэмж, бүтээгчдийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж, ялгамж ангиллыг тодорхой болгох шаардлага гарч ирж байна.

Гэрэл зургийн аппарат барьсан бүхнийг гэрэл зурагчин гэх үү, эсвэл урлагийн энэ төрлөөр бүтээл туурвиж, ажил мэргэжлээ болгодог, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг тэр тодорхой хэсгийг хэлэх үү гэдэгт ч анхаарал хандуулах цаг болжээ. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нийгэмд энэ талын нэгдсэн, тодорхой ойлголтыг бий болгох, холбооныхоо гишүүдийн нэр хүндийг өсгөх, амжилт бүтээлээр нь урамшуулах, мэргэжил нэгтнүүдэд нь үлгэр жишээ болохуйц арга туршлагыг дэлгэрүүлэх зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо гэрэл зурагчиддаа мэргэжлийн шалгуур тогтоох, гадаад дотоодын сургалт, фото аялал зохион байгуулах зэргээр оны турш хийх ажлаа төлөвлөөд байгаа юм. Тус холбоо Монголд анх удаа “Гэрэл зургийн мастер” хэмээх цол, тэмдэг, цомтой болж байгаа бөгөөд энэ өндөр шалгуур бүхий шагналыг эхний дөрвөн хүндээ гардуулж байна.

Шагнагдсан хүмүүсийг гэрэл зургийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр, мэддэг чаддагаа бусадтай хуваалцаж шавь төрүүлсэн байдал, олон улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсон, фото альбом, ном сурах бичиг хэвлүүлсэн, тухай жилдээ гэрэл зургийн төрлөөр онцгой гавьяа байгуулсан зэрэг есөн шалгуураар тодрууллаа. Цаашид гэрэл зурагчдын дээд шагнал “Гэрэл зургийн мастер” цолыг холбооноос баталсан журмын дагуу хоёр жилд нэг удаа олгож байх юм.

Анхны мастеруудаар пресс фото буюу гэрэл зургийн сурвалжлага, нийтлэлийн томоохон төлөөлөл, гэрэл зурагчин В.Баттулга, спортын гэрэл зурагт өөрийн нэр мөртэй, өвөл зуны нийт дөрөв дэхь олимпоо сурвалжилсан, 2020 оны дэлхийн спортын гэрэл зурагчдын уралдааны гуравдугаар байрт шалгарсан гэрэл зурагчин Ч.Ганбат, Монголын байгалийн гэрэл зургийн “эцэг” гэж тодотгодог, нүүдэлчин ахуй, байгалийн гэрэл зургийн 10 гаруй бие даасан альбом гаргаж, тэдгээр нь 72 мянга гаруй хувь хэвлэгдэж, гадныханд эх орноо сурталчилсан гэрэл зурагчин Д.Октябрь, энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа, гэрэл зургийг архивлах, тайлбар зүүлттэйгээр түүх бүтээхийг үлгэрийн залууст үзүүлж яваа ахмад гэрэл зурагч Б.Батцэрэн нар тус тус тодорлоо.

 

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.