Б.Баттүшиг дүүдээ Хөлбөмбөгийн ДАШТ-ний тасалбар бэлэглэжээ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдын гэр бүл монголын хамгийн баян 30 гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг.
Тэдний том хүүхдүүд болох Б.Баттүшиг, Б.Самади нарын амьдрал охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг гэхэд хилсдэхгүй. Гэвч том хүү Б.Баттүшиг өөрөөсөө 6 насаар эгч “МАК”-ын Ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй дэр нэгтгээд багагүй хугацааг үдсэн.


Харин удаах хүү болох Б.Самади одоог хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарч яваа.

Тэгвэл ахын хишиг дүүд гэдэг шиг Б.Баттүшиг Б.Самади дүүдээ төрсөн өдрийн бэлэг болгож, ирэх 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх тасалбар бэлэглэжээ.

Сонирхуулахад, Б.Баттүшиг, Б.Самади нар төрсөн ах дүүс биш юм. Б.Баттүшиг аавыгаа даган, Б.Самади ээжийгээ даган ирж нэг гэр бүл бий болгосон “цулбууртай” ах дүүс билээ. Гэвч тэдний харилцаа маш дотно.