“Хөөрхөн” О.Дөлгөөн хүүгийнхээ боловсролд санаа зовинов

Олноо “Хөөрхөн” нэрээр алдаршсан УДЭТ-ийн залуу жүжигчин О.Дөлгөөн алс холын АНУ-д мэргэжил дээшлүүлэн гэр бүлийн хамт амьдарч байгаа.

Тэрээр сургуулиа амжилттай үүргэсэн байна. Төлөвлөгөө ёсоор энэ жил эх орондоо бүр мөсөн ирж, хүүдээ Монголд суурь боловсрол олгохоор төлөвлөж байжээ.

Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас манай улс хил гаалиа хааж, чартер нислэгээр нэр бүхий тооны улсаас иргэдээ татаж буй.

Уг чартер нислэг АНУ-д хүрч очихгүй байгаа билээ.

Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн хүүгийнхээ боловсролд санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна.

Тэрээр “Одоо хүү маань очоод 1-р ангид орно. Энд гацсан хойгуур элсэлт энэ тэрээсээ хоцрохвий дээ. Гэнэт санаа зовчихлоо. Бүртгэл нь хэзээнээс эхэлдэг вэ мэдэх хүн байна уу. Ахиад онгоц явуулдаг л байгаа даа” гэжээ.