Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,ЗӨСҮТ-ийн Үндэсний лаборатори,Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ.Үүнд:
ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7
Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Тандалтын зорилгоор авсан 5 хүн
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа,тээврийн 12 жолоочид коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Оросоос ирсэн оюутнууд голомттой газраас ирж байгаа учраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэлээ.
Ингэснээр таван хоногийн хугацаанд нийт 850 гаруй хүнд шинжилгээ хийснээс бүгд халдваргүй гарлаа.