ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр үдээс хойш гарсан шинжилгээний хариуг танилцуулж, 16:46 цагт мэдээлэл хийв.

Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа.

 

Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илрээд байсан. Ингэснээр өчигдөр ОХУ-аас ирсэн сонсогчдоос халдварын 55 тохиолдол илэрлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.

Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна” гэв.