Нийтийн дууны салбарт өөрийн өнгөө тодорхойлж яваа дуучин П.Жимсээ гэр бүл зохиогоод жил гаруй нүүр үзэж байна.

Хэдийгээр хүний нөхөр булаасан гэх хоч зүүсэн ч тэр бүрт тайлбар хийлгүй, хайртай залуугаа олноос нууцлаж амьдарч буй.

 

Сошиалд тун чиг идэвхитэй тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү тэрлэжээ.

“Уйлмаар үе зөндөө байдаг ч битгий уйл

Учир нь нулимас үнэтэй

Урдуур хойгуур хүмүүс муулдаг ч битгий тоо учир нь чи үнэтэй

Ухаангүй зүйл бүү хий

Учир нь амьдрал үнэтэй

Алдаа оноо тэнцэж байж чи алхана

Ааш зан чинь хувирч байж чи өөрийгөө танин

Андуу эндүүг чи ялгаж байж бусдыг танина”.