Монголын залуу жүжигчид дундаа мэргэжлийн ур чадвар, бие хаа царай зүсээрээ цойлдог уран бүтээлч бол жүжигчин А.Ганчимэг.

 

Хөл хориотой энэ өдрүүдэд тэрээр үйл урлаад завгүй яваа бололтой. Өөрийн цахим хуудаснаа зүү ороон, урлаж буй хөөрөгний даалингаа ил гаргажээ.

Магадгүй тэрээр ирэх Улсын их баяр наадмаар найз залуу, найруулагч Б.Тамирт зориулж, сэтгэлээ шингээн урлаж буй байх гэсэн “хардлага”-ыг фенүүдээсээ хүртээд буй.