2017 VS 2020

Хамгийн анх 25 настайдаа Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан бол 3 жилийн дараа 28 насандаа ахин Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

2 дахин шалгарсан АНХНЫ хүн болж байгаадаа үнэхээр чин сэтгэлээсээ баяртай байна . Учир нь амьдралдаа авч болох хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ШУДАРГА, БАХАРХАМ шагнал бол энэ юм.

Тиймээ сайн ажиллаж байгаа, нойр хоолоо умартатлаа ч ажиллаж байгаа. Тэр болгоноосоо, олж байгаа орлого бүрээсээ хувь хүний орлогын албан татвараа төлөөд, цагт нь тайлангаа өгч байгаагаа миний улс эх орондоо оруулж болох хувь нэмэр юм гэж ойлгон баяртайгаар төлдөг.

Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ

Намайг үргэлж дэмждэг та бүхэндээ, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг бүх албан байгууллагууддаа БАЯРЛАЛАА