УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид Үндсэний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөөр байгаа.

Тэгвэл Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа намаасаа бус ИЗНН-с нэр дэвшихээр болсон тухай эх сурвалж мэдээллээ.

 

Түүнийг бие даан нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан ч эцэст нь ИЗНН-ыг сонгосон бололтой.

ОХУ-д консулаар ажиллаж байхдаа нэлээд хэл аманд өртөж байсан Б.Дэлгэрмаа Сүхбаатар дүүрэгт нэр дэвших шийдвэр гаргаж, мөрийн хөтөлбөрөө өгсөн байна.

Түүний хувьд АН-ын үүсгэн байгуулагчдын нэг, тус намын анхны дэд даргын албыг хашиж байсан.