Шинэ коронавирусийн улмаас Италид нөхцөл байдал хүндхэн байгаа.

Үүнтэй холбоотойгоор Итали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд хүндхэн нөхцөлд байгаа бөгөөд тусгай үүргийн онгоц авах эсэхийг асуусаар буй.

 

Манай улсаас Бүгд Найрамдах Итали Улсад оршин сууж байгаа иргэдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор итгэмжлэлийг цахимаар, харин иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлж байгаа.

Тэгвэл тус улсад ажиллаж амьдарч буй загвар өмсөгч Д.Нора мөрөөдлөө гэрэл зурагт буулган, өдөржин гадаа нарлахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

Тэрээр “Карантины дараа өдөржин, шөнөжин…” хэмээн бичсэн байна.