УИХ-ын ээлжит сонгуулиар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа.

 

Учир нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтай аймагт нэр хүнд рейтингээрээ нэлээд дээгүүрт байгаа тухай эх сурвалж хэллээ.

Түүнийг тус тойрогт нэр дэвшүүлэх эсэхийг яг одоо МАН-ын Бага хурлаар шийднэ.

Уг нь тус тойрогт Зам тээвэр, хөгжлийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл нэр дэвшихээр яригдаж байсан ч, рейтинг хүрээгүй учир одоогоор тодорхойгүй байна.

Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихгүй аж.