З. Энхболдын зүүдний “мангаа”
Урд насандаа өстөн байсан болов уу гэмээр хоорондоо хонзонтой хүмүүс бол З.Энхболд, Л.Наранбаатар нар.
Хэдэн жилийн өмнө З.Энхболдыг УИХ-ын дарга байхад оймсоо авч шидээд, Wikipedia-д бүртгэгдсэн хүн бол Л.Наранбаатар. Түүний энэ үйлдэл олон улсын анхааралд хүртэл орсон. Тухайн үед түүнийг Төрийн ордоноос гавтай ачигдсаныг тэр бүр хүн мэдээгүй.
Түүнээс хойш З.Энхболдын нүдэнд “хог” мэт үзэгдэх болсон Л.Наранбаатар МАК-т хэсэг хугацаанд ажиллаж, чимээ сураг алдарсан. Гэвч сонгуулийн чимээнээ ахиад л “Зи”-тэйгээ тэрсэлдээд унах нь тэр.
Тавантолгойн тойрсон асуудлаар З.Энхболдыг сандаргаж эхэлсэн тэрээр “Зи” аль тойрогт дэвшинэ, яг тэнд нь очиж “булайг нь дэлгэнэ, шавар хаана” гэдгээ мэдэгдэж, дуэльд дахин дуудлаа.
З.Энхболдын зүүдний “мангаа” болсон Л.Наранбаатар уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Сагсан бөмбөгийг муухан тамирчнаас илүү тоглодог тэрээр 3*3 багийн “Улаанбаатар Амазонс” багийн эзэн.
Түүнийг эргэн тойрныхон нь шударга шулуун үгтэй гэдэг.