Өчигдөр орой таксины жолооч машинд нь сууж явсан эмэгтэйг “эх барьж” авлаа гэсэн сайхан мэдээг дуулсан уу?

“Хүн төрчихлөө” гээд нүдэндээ баярын нулимстай, тэвдүүхэн гүйж байсан ахыг T. Наранбаатар гэдэг юм байна. “Намайг нэр хайрла гэвэл хайрлахад бэлэн. Вагонд төрсөн хүүхдийг насаар нь вагонд үнэгүй зорчуулдаг гэнэ билээ. Би ч хүүгээ нас биeд хүртэл нь машинаараа үнэгүй үйлчилнэ ээ” гээд их л баяртай алхана. Ээж, хүү хоёроо эргэнээ, ягаан өнгийн цэцэг өгнө өө гээд төрөх эмнэлэг рүү их л яарч байна. Хүний сайхан сэтгэлээ гэж …

Машинд нь төрсөн эмэгтэйтэй Т. Наранбаатар дөнгөж сая уулзлаа. Эх, хүүхдийн биeийн байдал сайн гэнэ. 3.1 кг охин төрүүлжээ. Амаржсан эмэгтэйн нэрийг Б. Ариунаа гэдэг. Тэрбээр “Наранбаатар ахдаа маш их талархаж байна” хэмээн баярын нулимс унагаж байна. Дашрамд дуулгахад энэ бол Б. Ариунаагийн хоёр дахь төрөлт юм.