Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Танин мэдэхүй: Сунаж мөргөх тухай
Фото

Танин мэдэхүй: Сунаж мөргөх тухай

coolBy cool08/21/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бурхан багшийн зурмал, цутгамал, санаандаа дүрслэн төсөөлсөн ямарваа дүр хийгээд өөрийн номын багш, Хуврагийн чуулганд алга хавсран залбирч сүсэглэн мөргөнө.
Мөргөлийн тарнийг нэг удаа уншаад мөргөваас энэ насандаа хутагтын мөрийг олох ба өвчин хорлолоор үл нэрвэгдэж, мөргөлийн тарнийг нэгэн удаа мөргөсөн мөргөл нь мянга болон үржиж одох тэргүүтэн тус эрдэм хязгааргүй хэмээн зарлигласан. Мөргөл үйлдэх нь омог тэргүүтэн муу сэтгэлийн ерөндөг болдог. Мөргөл үйлдэхдээ өөрийн бие эрүүл саруул хойд төрөлдөө царай зүс сайтай болох, эд хөрөнгө хүсэж мөргөх огт шаардлагагүй учир нь мөргөлөөр сэтгэлийн хирийг арилгах тул царай зүс нь биеийн эрүүл мэнд, эд эдлэл дашрамдаа бүтдэг байна.
Эхлээд хоёр гараа, дараа нь хоёр өвдгөө, эцэст нь тэргүүнээ газарт хүргэн таван гишүүнээрээ залбиран мөргөж болно. Эсвэл бүтэн биеэрээ газарт хэвтэн хоёр гараа хамтад нь толгой дээрээ барин сунаж мөргөж болно. Сунаж мөргөх үедээ Бурхан багшийн дүр таньд шингэн уусаж байна хэмээн төсөөлнө.Духаа газарт хүргэсэн дуруйдаа өндийн босох хэрэгтэй. Газраас түргэн босох нь төрөх, үхэхийн хүрднээс үтэр түргэн тонилж чөлөөлөгдөхийг бэлэгдэнэ. Судрын номонд заасны дагуу ямарваа үл хүндэтгэсэн байдал гаргалгүйгээр зөв зүйтэй мөргөх хэрэгтэй. Ингэхдээ хуруунуудаа нийлүүлэн гарын бүтэн алгаар газарт хүрнэ, тахиа, галууны сарвуу мэтээр сарвайлгаж болохгүй, мөн гараа атгаж болохгүй.
Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд бурхан шашинтны мөргөл үйлдэх зан үйлийг анаагаах ухааны үүднээс нарийвчлан судалж үзээд мөргөл залбирал их хийдэг хүмүүс зүрх судас, үе мөчний өвчлөлт тусдаггүй болохыг нотолжээ. Нэг мөргөөд босоход мэдрэлийн олон эд эс нуруун тулгуур ясны үе мөчүүд хөдөлгөөнд ордог тул таван цул бөөр бэлхүүсний өвчин арилдаг бол мөргөл үйлдэх нь далд утга нь бурханы адис бодитой өөрт тусаж муу үйл нимгэрч амсах ёстой байсан үйлийн үрийн зовлонг огт амсахгүй болой хэмээжээ.

танин мэдэхүй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.