“Шидэт хуудас” номны зохиогч Б.Мөнхтуяа таалал төгсчээ

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан  “Шидэт хуудас” номын зохиогч  Б.Мөнхтуяа бүсгүй таалал төгсчээ.

Тэрээр охинтойгоо элэг бүтэн амьдрахын тулд  хэн нэгнээс хандив тусламж гуйхаас илүүтэй ном бичиж түүнийгээ борлуулан эмчилгээний зардлаа хийж байсан юм.

2015 онд хөхний хорт хавдар гэх онош сонсож, хагалгаанд орсон нь түүний хувьд эхний сорилт байжээ. Үүнээс хойш жил орчмын хугацаанд химийн эмчилгээ хийлгэн, эрүүл болж, үрийн зулай үнэрлэв.

Гэвч 2019 онд тавдугаар сард дахин хорт хавдар гэх оноштой болсон.

Хагалгаагаар бөөрийг нь дарж байсан хавдраа авч, үлдсэн хэсгийг химийн эмчилгээгээр эмчилсэн байдаг.

Хэдийгээр хорт хавдар, химийн эмчилгээ хийлгэн бие сул байсан ч тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлийг орхихгүйгээр хүүхдийн гэрэл зургийн студи байгуулж, хүүхдүүдэд зориулсан “Шидэт хуудас” номоо гаргаж байсан билээ.