Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдлаа

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус хорооны хуралд Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны дарга Б.Мөнхнасан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, хорооны гишүүн Д.Батбилэг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Т.Чинзориг, Ц.Гансүх нар хүрэлцэн ирж, төлөвлөгөөнд тусгах асуудлаар санал солилцлоо. Хөгжлийн хорооны бусад гишүүдээс ирсэн зарим саналыг төлөвлөгөөнд тусган Орхон аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны чиг үүрэг:

  • Аймгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлт
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал
  • Хөрөнгө оруулалтын бодлого
  • Үйлдвэрлэл технологийн парк
  • Хангайн бүсийн хамтын ажиллагаа
  • Эдийн засгийн гадаад харилцаа
  • Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих
  • Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах
  • Техник, технологийн шинэчлэл
  • Хүн амын хүнсний хамгамж
  • Иргэд, оршин суугчдын амьдралын чанарын асуудал
  • Хариуцсан салбарын судалгаа хяналт, шинжилгээ, үнэлгээ хамаардаг юм.