МЭНДЧИЛГЭЭ

Орхон аймгийнхаа нийт иргэд, ахмад буурлууд Та бүхэндээ XVII жарны “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй гахай жил Орхончуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлсээрээ улсдаа тэргүүлсэн сайхан жил болж өнгөрлөө. Айлчлан ирж буй “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилдээ Орхончууд, Эрдэнэтчүүд та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА