Томуу , томуу төст өвчин тархвар судлалын 2020 оны 1дүгээр 7 хоногт амбулаторийн үзлэгийн 12.8% -ийг эзэлж өмнөх 7 хоногоос 2.3%-иар буурсан, түргэн тусламжийн дуудлагын 22.8% буюу өмнөх 7 хоногоос 26.4% аар буурсан үзүүлэлттэй байна.

Томуу , томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллууж үзлэг,оношилгоог гэрийн эргэлтэд шилжүүллээ. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхэд нь өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүлгэж хэвшихийг уриалж байна.