Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой коммиссын 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Уг захирамжид:

– 2020 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке, баарны үйл ажиллагааг 2020 оны 3-р сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох

 – Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
– Иргэд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх
– Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих
– Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн эзэмшлийн талбайд тодорхой графикийн дагуу ариутгал
халдваргүйжилтын ажлыг зохион байгуулах асуудлыг тусгаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.