БНХАУ болон дэлхийн зарим улс орнуудад шинэ төрлийн коронавирусын халдвар гараад байгаатай холбогдуулан төр засгийн зүгээс зарим арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа билээ. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас үүнтэй холбоотойгоор цаг тухай бүрт нь төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл хийн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас иргэдэд хандан мэдээлэл хийлээ.

Харин манай аймгийн хувьд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан мөн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа. Тэгвэл Монгол түмний сар шинийн баярын үеэр буюу 23-ны 08:00 цагаас эхлэн 27-ны өдрийн 08:00 цагийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч, орох автомашин болон нийтийн тээвэр, төмөр замын тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Хийгдэж буй аруиатгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэх бөгөөд сар шинийн үеэр иргэдийг уул овоонд бөөнөөрөө гарах, гандан хийдүүдэд шашны үйл ажиллагаа явуулах, олноороо цугларах зэргийг хориглож, эргүүл шалгалт гаргаж ажиллана.
Спорт заал, фитнесс төвүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байсан бол тодорхой дэглэмийн доор фитнесс клуб, спиннинг төвүүдийн үйл ажиллагааг нээхээр болжээ.
Иргэд хулгайн замаар өөр орон нутагт зорчих оролдлого гаргах Онцгой комиссоос тогтоосон дэглэмийг зөрчвөл өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулна.
Мэдээллийн төв