Орхон аймгийн айл өрх болон ААНБ-уудын цэвэр, бохир усны тарифыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2019-05-23-ны өдөр гаргасан №50 дугаар тогтоолын дагуу цэвэр, бохир усны тарифыг мөрдөж байсан ба 2020-04-27-ны №39 дүгээр тогтоолоор ААНБ-ын цэвэр, бохир усны тариф шинэчлэгдэн батлагдсан байна. Уг тогтоолын хэрэгжилт өнөөдрөөс буюу 2020-07-01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.