Цахимд нэгэн залуугийн тухай найз нь Бидэнд тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдлууд грүпп дээр нийтэлсэн байна .Эерэг энерги бэлэглэсэн энэхүү постыг уншиж үзнэ үү .

Манай найзын сайн танил нэг залуу, бөхөд хачин дуртай. Заавал дэргэдээс нь үзэж кайф авдаг.

Зурагтаар үзэхийг үзсэнд тооцдоггүй. Жил бүр наадмаар цэнгэлдэхэд бөх үздэг. Гэтэл энэ жил тийм боломжгүй болчоод бүүр аргаа бараад инээдтэй. Нөгөө 13р зуунд болох барилдааныг ямар нэг аргаар дэргэдээс нь үзэх гэж хөөцөлдөөд үнэн бараагүй гэнэ. Уг нь их сэргэлэн нөхөр, гэвч улсын шийдвэр яаая гэхэв хэнийг ч үзүүлэхгүй гэсийм чинь.

Тэгээд ганцхан арга олсон нь өөрөө барилдах хаха. Мань хүн тэгээд бөхөд бүртгүүлсэн гэж байгаа. Хамгийн инээдтэй нь барилдах барилдахдаа заавал 2 давахгүй бол 2 дахь өдрийн барилдааныг үзэж чадахгүй болчоод ххаха, тэгээд яахав дуртай юмныхаа төлөө, 2 давахын тулд бөхийн бэлтгэлд гарчихсан байгаа юм чинь гэнээ.