Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ
“Мисс Монголиа-2010” тэмцээний ялагчаар тодорч байсан мисс Б.Бадамцэцэгийг ихэнх хүмүүс МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны Гэрлээгийн дүрээр нь мэддэг. Мисс болсныхоо дараа бэлтэй эрчүүдтэй нэр холбогдож, үнэтэй машин хөлөглөж явсан түүнийг шүдний эмч мэргэжилтэй гэдгийг харин тэр бүр мэддэггүй байх.
Хэдхэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож, загварын тайзнаас бүрмөсөн холдсон мисс бүсгүй дэгжин хувцас, гоёлын будалтаа хүртэл хүртэл хойш тавьжээ. Айл гэрийн эзэгтэй болоод хөөрхөн хүү, охин төрүүлсэн түүний хувьд “Family dent” шүдний эмнэлэг нээж, бяцхан хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарах “Шүдний дагина” болсон гэдэг.
Тэрбээр энэ сарын 27-нд тохиох гэж буй төрсөн өдрийн баяртаа зориулан 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх гэж буйгаа зарлажээ.
Өөрт нь ирүүлсэн хүсэлтүүдээс санамсаргүй байдлаар 40 хүүхдийг сонгон авч үзлэг оношилгоо хийх, шүд хорхойтох өвчнөөс урьдчилан сэргийлэх фторт болон хар түрхлэгийг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байгаа ажээ.