Хонь жилтний аливаад сэтгэлээсээ ханддаггүй нь ихээхэн замбараагүй байдалд хүргэдэг. Түүнд аливаад хариуцлагатай хандах, санаачилгатай байх сэтгэл үргэлж дутагдаж байдаг. Гэхдээ дуулгавартай байж, ямар ч амжилтанд хүрч чадна. Хонь жилтнүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ муу, ойлгоход их хүндрэлтэй ярьдаг. Тэр өөрийн олон аашаараа эргэн тойрныхныгоо залхаадаг.

Өөрөө үүнийгээ мэддэггүй ч их эзэрхэг зантай. Сахилга бат муутай, цагаа барьж чаддаггүйгээс нь болж бусад хүмүүсийн тэвчээр нь барагддаг. Тэд эрх танхил, аймхай, хулчгар, их олон дахин гомдоллодог хүмүүс байдаг. Гомдлыг нь сонсож тэр талаар нь ярилцаж, зөвлөж, эааж сургаж байвал тэр баярладаг.

Түүний томоохон нэг сул тал бол маш гутранги үзэл юм. Түүний зан байдал нь ухаалаг, уян зөөлөн ч тэр хэт олон ааштай. Заримдаа хэт мухар сүсэгтэй. Та бүхэнд зөвлөхөд худалдааны салбараас холхон байсан нь бас дээр. Ганган хээнцэр, байгальд хайртай 12 жилтнүүдээс хамгийн дур булаам нь байх байсан. Амьдралын ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, бусдыг ашиглаж чаддагийнхаа хэрээр бусдын төлөө байж чаддаг. Уран сэтгэмжтэй, хийсвэр зүйл, зурхай зэргийг ихээр сонирхдог. Гаднаа мэдэгддэггүй ч цаанаа их өглөгч, өөрт байгаа бүхнээ бусадтай дуртайяа хуваалцдаг. Түүний амьдрал аз жаргалтай байх, эсэх нь өөрөөс нь биш эргэн тойрных нь хүмүүсээс хамаарна. Хэрэв хонь жилтэн туулай, гахай, морь жилтнүүдтэй гэр бүл болбол аз жаргалтай, санаа зовох зүйлгүй амьдрах болно.

Өөр ямар ч жилтэй хүн, ялангуяа үхэр жилтэн түүний дэргэд удаан тэвчиж байх чадахгүй. Нохой жилтэнтэй гэр бүл, ажил хэргийн ямар ч холбоо тогтоох хэрэггүй. Учир нь 2 хувиа хичээсэн амьтан үргэлж бие биедээ сэтгэл дундуур байх болно. Хонь жилтнүүд урлагийн мэдрэмж сайтай хүмүүс ба энэ талын авъяас тэдэнд хангалттай байдаг учраас урлагт хүчээ үзвэл ихээхэн амжилтанд хүрнэ. Ямар ч ажил эрхэлсэн та хэзээ ч гол дүрд байх хэрэггүй, энэ нь ч танд хамаагүй дээр байх болно. Хувцас, хоол унд, тав тухын тал дээр ч түүнд хүндрэл, асуудал гарахгүй. Хайр дурлалыг харин тэнгэрээс түүнд харамгүй хайрладаг ба энэ тал дээр түүнд элбэг адал явдал тохиолдож байдаг.