Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

    05/14/2025

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

    05/14/2025

    Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

    05/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг шүүх хурал нотлох баримт шинжлэн судалж үргэлжилнэ
Мэдээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг шүүх хурал нотлох баримт шинжлэн судалж үргэлжилнэ

Эрхэм админBy Эрхэм админ08/06/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг шүүх хурал нотлох баримт шинжлэн судалж үргэлжилнэ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж эхэллээ. “Номин холдинг”-ийн тэргүүн Шагдарсүрэнгийн Баярсайханыг залилан мэхэлсэн гэх хэрэгт тэднийг яллагдагчаар татаад байгаа юм.
“Дэм санхүүгийн нэгдэл” буюу “Ариг” банкны толгой компанийн тэргүүн Б.Эрдэнэбат нь эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин, охин Э.Өүлэн нарынхаа нэр дээр “Ариг” банканд байсан 10 тэрбум орчим төгрөгийн хадгаламжийг татсан, хамаарал бүхий компаниудынхаа нэрээр тус банкнаас чанаргүй зээл ихээр авсан нь эрсдэлд оруулсан гэж буруутгаж байгаа. “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” буюу энгийнээр тайлбарлавал, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүж байна.
Өмнөх хурлын үеэр шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар шинээр өмгөөлөгч нэмж авсан тул хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангуулах, өмнө нь авсан өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Мөн өмгөөлөгч Д.Отгонбат нь санхүүгийн дүгнэлт гаргасан шинжээч болон хохирогч “Улаанбаатар импэкс” буюу “Номин холдинг”-ийн тэргүүн Шагдарсүрэнгийн Баярсайханыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авсан билээ. Өнөөдөр эхэлсэн, маргааш 09.00 цагт нотлох баримт шинжлэн судалж үргэлжлэх эл хэргийг шүүх хуралд хохирогч “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан оролцож байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл доорх линкээр орж үзээрэй.

http://unuudur.mn/номин-холдинг-ийн-ш-баярсайхан-эрэл-ийн-б-эрдэнэбат-нарын-маргаан-ариг-банкийг-хүнд-байдалд-оруулжээ/

шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.