Арван жилийн сурагч байхаасаа уран бүтээлд тоглож, оюутан байхаасаа өөрийн нэрийн хуудас бүхий шоу нэвтрүүлэг хөтлөж явсан хүн бол жүжигчин, СТА Б.Барслхагва.
Эерэг гэхээсээ илүү эсрэг дүрийг чадварлаг бүтээдэг тэрээр хоёрдахь хүүгийнхээ даахийг үргээсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрийн энэ сайхан өдөр дунд хүүгийнхээ үсийг нь авч байнаа!
Тэгээд зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон найр хийж байгаа тул найз нөхөд, ах дүү нараа урьсангүй шүү! Харин та бүхэн минь ерөөлийн сайхан үгсээ хүүд минь уламжлаарай” гэжээ.