Бүх 12 жилтнээс хамгийн овилгогүй зантай нь бич жилтэн. Тэд маш нийтэч, хөгжилтэй, алиа хошин байдаг ч хамгийн зальтай хүмүүс байдаг. Харьцаа сайтай учраас бараг бүх төрлийн хүмүүст өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлдэг.

Эелдэг, алиа, найрсаг зангийнх нь цаана бусдын талаарх үнэн бодол нь үргэлж нуугдаж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ маш олон хүнийг дотроо үл тоон шоовдорлож, өөрийгөө тэд бүгдээс илүү гэж үздэг. Тэд их ухаалаг хүмүүс ба сурч мэдэхийн төлөө тэмүүлэн маш ихийг уншиж, эргэн тойрны амьдралд юу болж байгааг байнга цаг тухайд нь мэдэж байдаг.

Ой ухаан сайтай, урьд өмнө харсан, уншсан, сонссон багахан зүйлийг ч санадаг. Тэр маш бүтээлч, хамгийн хэцүү асуудлыг ч гайхамшигтай хурднаар шийдвэрлэх чадвартай. Өөрийн найрсаг, арга зальтайгаараа ямар ч хүнд нөхцлөөс биеэ аваад гарчихаж чадна. Гэхдээ тэдний дийлэнх нь тийм. Тэд бусдад таалагдах урлагт гарамгай суралцсан байдаг ба үүнийхээ ачаар хялбархан албан тушаал ахиж чаддаг. Томоохон ач холбогдолтой үйлсэд арга барил, заль мэх сайтай байдаг. Төрөл бүрийн мэдлэг, сэтгэн бодох чадвар шаардсан ажилд маш сайн ажилтан байж чадна. Улс төр, олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэл зэрэг салбаруудын аль нь ч түүнд тохирно. Өөрийн томоогүй хүсэл тачаалаасаа болоод хайр дурлалын харьцаа олныг тогтоодог ч түүнээсээ өөрөө амархан уйддаг томоохон сул талтай.

Дараа нь дахиад л шинэ хайрыг эрэлхийлэн өөр хүнтэй холбоо тогтоосон ч тэдгээр нь дандаа хий хоосон, түр зуурынх байдаг. Амьдралаа хонь жилтэнтэй холбовол тэдний харьцаа тун хэврэг байх болно. Харин луу жилтэнтэй дажгүй холбоог бий болгож чадна. Тэд ихэнх зүйл дээр “хамтрагчид” байж санаа нийлнэ. хулгана жилтэнтэй гэр бүл болоход удаан жаргалтай амьдарна. Учир нь хулгана жилтэн түүнийг ямар ч тохиолдолд, бүр өөрийнх нь хайр халамжийг үнэлэхгүй байсан ч үнэнчээр удаан хайрлаж чадна. Бар жилтэнтэй ямар ч төрлийн харьцаа тоггоох хэрэггүй. Хэдийгээр та ихэнхдээ түүнийг дийлэх ч гэсэн бар жилтэн танд сайныг авчирч чадахгүй. Амьдралынх нь хань ямар ч жилтэй хүн байсан тэр ихэнхдээ олон хүүхэдтэй болдог.