Тахиа жилтэй хүмүүс хулчгар биш харин ч эсрэгээрээ зоригтой, эрэлхэг байдаг. Зайлшгүй шаардлагатай, чухал зүйлдээ гайхмаар том зориг гаргадаг. Ингэснээр өөрт байгаа олон зүйлээрээ хохирч мэдэх хүмүүс. Тиймээс тэдний дундаас тун сайн, эрэлхэг дайчин хүмүүс төрдөг. Аливаа ажлыг хийхдээ бусдад итгэдэггүй, зөвхөн өөрийн хүчиндээ л найддаг хэцүүхэн хүмүүс.

Тэд өөртөө бүрэн итгэлтэй төдийгүй юу хийхээ сайн мэдэж байна гэж үздэг. Тэдний нэг сайн тал нь бусдад дуртайяа зөвлөгөө өгдөг.
Тахиа жилтнүүд их мөрөөдөж, бясалгаж, сэтгэл дотроо ямар нэг зүйлийг төсөөлөн бодох дуртай ч тэдэнд алсын хараа байдаггүй нь харамсалтай.

Тахиа гэдэг амьтан нь энэ жилтний тасралтгүй идэвхтэй ажиллахыг билгэддэг. Хэрэв тэд өөрийгөө ялан дийлж залхуугаа дарж чадахгүй бол хэзээ ч сайхан амьдарч чадахгүй. Ер нь тахиа жилтнүүд их идэвхитэй ажиллаж байж сайхан амьдрах хүмүүс. Танд зүгээр сууж байгаад мөнгө орж ирнэ гэдэгт итгэх хэрэггүй. Хэрэв таны эрхлэх ажил, хүрээ нь таатай бол та сайн хөдөлмөрлөснийхөө ачаар нэг л өдөр баяжина шүү. Харамсалтай нь та хэзээ ч эдийн засагч байж чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэх гэсэн хоосон эрмэлзлээсээ болоод хохирол амсдаг.

Түүний амьдралын хамгийн сайн хань нь үхэр жилтэн. Түүнтэй байхад амар тайван жинхэнэ аз жаргалаа олсон байх болно. Луу жилтэнтэй ч мөн сэтгэл хангалуун амьдарч чадах ба ялангуяа та эмэгтэй бол бүр ч гайхалтай сайхан байна. Харин туулай жилтнээс холхон байх хэрэгтэй. Тэд таны дэргэд хэзээ ч үнэнчээр байж чадахгүй.

Эрэгтэй тахиа жилтнүүд олон эмэгтэйчүүдийн дунд байж гялалзан, тэднээр хайрлуулах дуртай. Харин эмэгтэйчүүд нь харилцан бие биенээ хайрлаж ариун харилцааг эрхэмлэдэг. Эцэст нь гэж хэлэхэд тахиа жилтнүүдийн амьдрал муугаасаа сайн руу явж байдаг юм шүү.