Загвар өмсөгч Г.Оюунгэрэл орчин цагийн “Гоолингоо” болов

“Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл ээж болсноосоо хойш хэвлэлээс холхон орших болсон.

Тэрбээр УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахыг ханиараа сонгож өдгөө хоёр хүүхдийн аав ээж болцгоосон.
Хааяа хааяахан нэр хүндтэй компанийн нүүр царай болж зураг авалтад оролцдог тэрээр өөрийн монгол имиджийг бүрдүүлсэн гэрэл зургаа олонд дэлгэжээ.
Түүний энэхүү гэрэл зураг орчин цагийн Гоолингоо гэх нэрийг фенүүдээс нь хүртээд байгаа юм.