ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар ОУ-ын нээлттэй тэмцээнд АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2020.09.04-05-ны өдрүүдэд Индонези улсын буудлага спортын холбооноос зохион байгуулсан онлайн нээлттэй тэмцээнд манай 17 тамирчин амжилттай оролцлоо. Тэмцээний 10м-ийн Хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар алтан медаль, А. Түмэндэлгэр мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээнийг Индонезийн буудлагын холбоо сар бүр зохион байгуулна.

Ташрамд сонирхуулахад, Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны 4 дүгээр сарын 20-29-нд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч авсан юм. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиог зорихоор болсон билээ.