Монголын загвар өмсөгчдөөс анхлан дэлхийн загварын томоохон хотууд болох Нью-Йорк, Парис, Миланы загварын шоуны тайзнаа алхах үүдийг нээсэн загвар өмсөгч бол Ж.Энэрэл.


Түүнийг “Яг түүн шиг 2” шоуны авьяаслаг оролцогч гэдгээр нь хүмүүс илүү таних болсон билээ. Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй 14 настайдаа Монголын загварын ертөнцөд хөл тавьснаас хойш чамгүй амжилт гаргаж, үндэсний хэмжээний брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон.
Загвар өмсөгч бүсгүй хэдэн жилийн өмнө дуучин Д.Чойжоотой дурлалын романс үүсгэсэн ч хосууд удалгүй салсан. Ж.Энэрэлийн хувьд жирэмсэн байх хугацаандаа 26 кг жин нэмж байсан ч зургаан сарын дотор эргээд хэвийн жиндээ орж, Нью-Йоркийн тайзан дээр алхаж чадсан гэдэг.

Тэрээр төрсний дараах хүндрэлүүдээ давах гэж нэлээд хичээсэн гэдгээ бичжээ. Гэхдээ одоо язарсан гэдсэндээ дуртай, хайртай гэж хэлэхээ мартсангүй.

Э.Энэрэл “Хэвлийн арьс язраад нилээн сунасан байсан, йога болон дасгалууд 7 сарын турш өдөр бүр хийгээд, өглөө бүр хүйтэн шүршүүрт ороод арьс чангалах тос түрхсэн чинь бас гоё болоод л байдаг юм байна. Хичээвэл болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй. Одоо бол язралттай арьсандаа их дуртай, маш онцгой санагддаг” гэжээ.