Ардын хүүхдэд халгаатай Сангийн яам
Сангийн яамны хүнд суртлаас болж Кембрижийн хөтөлбөртэй 153-р ЕБС сургалтаа зогсчээ.
Тус яам 153-р сургуулийн санхүүжилтийн мөнгийг өгөхгүй байгаа аж.
Уг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үед сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Учрал Кембрижийн хөтөлбөртэй сургууль болгоно гэж нээлтэд очихдоо томорч байсан юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд шинээр баригдсан 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын 153 дугаар сургууль нээгдснээр Драгон төв болон Москва хороолол орчмын айл өрхийн хүүхдүүд төрийн өмчит сургуульд суралцах юм.
153 дугаар сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд авах хүчин чадалтай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Ингэснээр нэг ангид 30-35 хүүхэд суралцах аж.