“Universe Best Songs” тэмцээний анхны ялагч дуучин Цэлмүүн урлагийнхан дундаа боловсрол өндөртэйд тооцогддог. Өдгөө Япон улсад сурч хөдөлмөрлөж байгаа авьяаслаг бүсгүй нөхрөөсөө салж ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсан ч өнгөрсөн жилээс ганц бие амьдралдаа цэг тавьж найз залуутай болсноо өөрийн цахим хуудаснаа албан ёсоор зарлаж байсан. Тэгвэл түүний шинэ залуу Ч.Цэлмүүний хүүтэй маш дотно харилцаатай байдаг аж. Тэдний ийм ойр дотно байх нь дуучин бүсгүйг хязгааргүй аз жаргалтай болгодог талаар найз нөхөддөө ярьдаг гэнэ шүү. Дашрамд дуулгахад, хосууд өмнө нь энгийн найзын харилцаатай байсан бөгөөд он цагийн эрхэнд шалгарч үлджээ. Тиймдээ ч хайр сэтгэлдээ дуучин бүсгүй тун сэтгэл хангалуун явдаг бололтой. Унаж бүдрэх үе бүрт нь хамт байсан найз залуутайгаа хамт авахуулсан зургуудаар цахим хуудсаа чимэх болсон дуучин Цэлмүүн өөрийн найз залуугаа “Сайн ханьтай болно гэдэг зөв явсны шагнал юм” хэмээн тодорхойлж байсан удаатай.