Амжилттай яваа эрийн ард түүнээс хүчирхэг бүсгүй байдаг гэж үг бий. Эр нөхрөө ажил, карьертаа төвлөхөд нь саад тотгор хийхгүй орон гэр, үр хүүхэд, өөрийгөө ч бас сайхан авч явдаг бүсгүйчүүдийг тоймлон хүргэе.

Комедиан Н.Амаржингийн ялдам Г.Танан


“Comedy Lab” клубын гишүүн, “Авьяаслаг монголчууд 2018” шоуны шилдэг оролцогч, инээд бэлэглэгч Н.Амаржин Г.Танан гэдэг хөөрхөн гэргийтэй. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй. Зүс өөр ч нас ойролцоо тэдний хувьд гурван жил үерхэж, нэг гэрт орсон гэдэг. Тэднийг АНУ-д амьдардаг найз нь анх танилцуулж байсан бөгөөд тухай үед Н.Амаржин “Яасан хөөрхөн охин бэ, найзтайгаа танилцуулна даа” хэмээн бодож явж байгаа өөртөө аваад суусан гэдгээ хэлдэг.


Бооёогийн үзэсгэлэнт Ганцэцэг


Ард түмнээ үргэлж инээд хэмээх эмээр цэнгүүлж чаддаг жүжигчдийн нэг бол хошин урлагийн нэрт мастер МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо. Түүний гэргийг Ганцэцэг гэдэг. Олон нийтийн газар үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар олноос нуугдаж явдаг үзэсгэлэнт Ганцэцэг 2015 онд алдарт эхийн одонгоо авсан, дөрвөн хүүхдийн ээж. Тэд анх оюутан байхдаа танилцсан гэдэг. Хорин жил ханилж яваа тэд амьдралын өнгөтэй өөдтэй сайхан бүхнийг дөрвөн охиндоо үзүүлэхийг хичээдэг гэсэн.


Анхаагийн амраг хайрт Дөлгөөн


“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхааг MCS группийн Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэж гэр бүл зохиосон гэдгийг хүн бүр мэднэ. Залуу хосууд “Будда виста” хотхонд амьдардаг бөгөөд хэдийнэ охин хүү хоёрын ээж аав болжээ. Монголын хамгийн их үзэгчтэй телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтлөгч Г.Анхбаярын гэргий А.Дөлгөөнийг Хас банкны сурталчилгаанд тоглосноор уншигч та бүхэн санаж буй байх.


Цогтоогийн хөөрхөн Хүслэн


Монголын хошин урлагийн отгон продакшн болох Эмоци продакшны жүжигчин У. Цогтбаяр буюу Цогтоо “+17 хошин цувралаа олонд илүүтэй танигдсан нэгэн. Түүний гэргий Хүслэн залуусын дунд хит болоод буй Tik tok аппликейшнээр бичлэгээ цацдаг бөгөөд үеийнхэн дундаа л ОД. Инээх нь хүртэл бусдаас содон гэмээр энэ залуу эхнэртэйгээ тэгж сүрхий романтик танилцаагүй гэнэ. Урлагийн хүн болохоор нь фэйсбүүкээр найзын хүсэлт илгээсэн гэх царайлаг бүсгүйн зургийг анх хараад төлөвлөгөө боловсруулж, эхэлж өдөөд бүтэлгүйтжээ. Зориуд андуурсан мессеж /чат/ илгээж, уучлалт гуйгаад хариу авч чадаагүй Цогтоо ахин дахин бичсээр байгаад аргандаа оруулсан аж. Залуу хос энэ гэр бүл одоогоор хоёр хүүхдийн аав, ээж болжээ.


Rokit Bay-ийн барби Ану


Реппер буюу О.Баярсайхан гэр бүл зохиож хэдийнэ хоёр хүүхэдтэй болсон. Түүний гэргий С.Ану хэмээх барби шиг хөөрхөн бүсгүй бий. С.Ану мэргэжлийн нүүр будагчаар ажилладаг бөгөөд ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авъяастай бүсгүй байдаг.
Дэлгэрмөрөнгийн солонгон аашт Ананда
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гуравдахь хүүхдээ саяхан өлгийдсөн. Өвөрхангай аймгийн уран гарт /Г.Намхайдагва/ гуайн ур удам, Сома багшийн охин “солонгон аашт” Анандатай хоёр дахь амьдралаа зохиосон тэрээр хүний амьдралын олон өнгийг үзэж яваа нэгэн. Хэдийгээр 14 насны зөрүүтэй ч энэ цагийн сайхан хосоор нэрлэгддэг. Тэдний амьдралын талаар хүн бүр мэдэж байхад хүүрнэх нь илүүц биз ээ.


Реппер GEE-гийн жаахан гэргий


Монголын хип хоп ертөнцөд өөрийн өнгө төрхтэй реппер бол Gee. Гаргасан дуу бүхэн нь фенүүдийнх нь аманд үглэгддэг тэрээр сайн хань, сайн аав гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Анх эхнэртэйгээ танилцаад “Ах нь чамайг хүлээнэ ээ” хэмээн хэлж байсан гэдэг. Түүний эхнэр социологич мэргэжилтэй Н.Минжирмаа гэх бүсгүй байдаг ба тэд хоёр охинтой.