Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу аймгийн ИТХ-аас байгуулсан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ард иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах, бүтээж, туурвих нөхцлийг бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн  удирдаж байна.  Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа.  Хуралд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ын дэд дарга С.Батжаргал нар оролцож салбар зөвлөлийн дарга, гишүүдийн саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.