КОВИД-19 илэрсэн тээврийн жолоочийн ойрын хавьтагч 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Яг одоо УОК-оос мэдээлэл хийж байна.

2020 оны 10-рс сарын 10-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 настай Б.Д нь тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирэх үед нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Улмаар 21 хоног тусгаарлагдахдаа гурван удаа шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан аж. Улмаас тусгаарлалтаас гарахад нь дахин шинжилгээ хийхэд жолооч болон эхнэр хоёрт илэрсэн. Тиймээс гэр бүлийнх нь хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж. Уг хосын хувьд гэртээ хоёр хүүхдийн хамт, хашаандаа аав ээжтэйгээ амьдардаг байна. Мөн хүүхдүүд нь цэцэрлэгийн насны хүүхдүүд аж.

Хавьталд орсон хүмүүсийг тогтоож 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хоёр цагийн дараа шинжилгээний
хариу эхнээсээ гарах юм.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, шадар сайд Я.Содбаатар “Бид 10 сарын дараа корона вирусийг дотооддоо алдлаа. Корона вирусийн халдвар авсан хоёр хүний нэгдүгээр хавьтал 24 хүнийг тусгаарласан. Шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна”