“Comedy lab” клубын гишүүн, комедиан “Хар” Төөгөө клубынхнаа санаж байгаагаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрээр “Хөл хорионы үед клубынхнаа санаж байна. Тэр тусмаа Ханугаа л их санаж байна даа.
Чихэндээ хөвөн хийгээд ч хамаагүй хамт байхсан” хэмээн бичжээ.
Тэдний хувьд “UB comedy” клубээс өрх тусгаарласан цагаасаа илүү дотно болсон гэдэг. Хэн хэн нь авъяаслаг комедиан бөгөөд өөр өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийсэн бөгөөд хамтдаа блог хөтөлдөг.