Монголын тайз дэлгэцийн сор болсон уран бүтээлчдийн нэг бол МУГЖ И.Одончимэг.

Залуу наснаасаа урлагаас алхам төдий урваж холдоогүй тэрээр өөрийн хийж байсан гурван удаагийн “тэнэглэл”-ээ фенүүдтэйгээ хуваалцжээ.


Тэрээр “Анхных нь, “Алганы хээ” кинонд тоглож байхдаа дүрээ үнэмшилтэй болгохын тул жинхэнээсээ усанд живж байсан.

Дараагийнх нь, “Сэргээш-3” уран бүтээлд тоглож байхдаа 9 давхар байшингаас краны дэгээ төмөр дээр тогтож байсан, ямар ч хамгаалалтгүйгээр тэр үйлдлийг хийж байсан гэхээр тэнэг байгаа биз дээ.

Гуравдахь нь, “Солиот эх” кинонд тоглож байхдаа сургасан биш зэрлэг чоно гэдгийг мэдээгүй ойртож тоглосон байдаг. Уран бүтээлээс болж дахин тэнэг үйлдэл хийхгүй” гэжээ.