Ховд аймгийн Булган сумын харьяат Баясгалангийн Бадам бол Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайрлан тэмцэгсдийн нэг билээ.

Тэр 1940 оноос хилчдэд туслах ардын сайн дурын группэд элсэн, гоминданы болон османы дээрэмчидтэй удаа дараа тулалдаж бас тэдний хорлон сүйтгэх ажил явууллагыг тагнан туршиж иргэнийхээ үүргийг ямагт нэр төртэй биелүүлж явжээ. Б.Бадам хэдийгээр нутгийн энгийн нэгэн ард боловч ямарч хүнд хүчир үүргийг цэрэг эрийн ёсоор биелүүлдэг байсан юм. Манай улсын хилийг зөрчиж түрэмгийлэн суурьшсан гоминданы цэргийн ангид нэн даруй хилээс зайлан гарч явахыг мэдэгдсэн тулган шаардах бичиг хүргэх үүргийг хилчдэд туслах ардын сайн дурын группийн гишүүн Б.Бадам авчээ.1947 оны Vl сарын 3-нд Б.Бадам мөн ардын группийн гишүүн Чулуундайн хамт уг бичгийг Эх орон ард түмнийхээ нэрийн өмнөөс гоминданыханд Бадамыг барьцаанд үлдээж, Чулуундайг:
Монгол цэргийн ангийн даргыг дагуулж ир гэж буцаажээ. Гоминданыхны энэ шаардлагыг биелүүлэх ямар ч үндэсгүй, бас манай тулган шаардах бичигт заасан хугацаанд хилээс гарч яваагүй учир тэднийг шууд цэрэг зэвсгийн хүчээр үлдэн хөөж 1947 оны Vl сарын 5-н гэхэд манай дайчид Эх орныхоо дархан хил хязгаарыг ариутган цэвэрлэсэн байна.Гоминданыхан өөрийн хорон санаа бүтэхгүй болохоор Бүрэн эрхт улсын элч Б.Бадамыг элдвээр тамлан цэргийн болон улсын нууцыг хэлүүлэх гэсэн боловч тэдний оролдлого талаар болсон юм. Б.Бадам иргэнийхээ үүргийг удаа дараа нэр төртэй биелүүлж явсаар ийнхүү алтан амиа Эх орныхоо төлөө зориулжээ. Хилчдэд туслах сайн дурын группийн гишүүн Б.Бадамын байгуулсан гавьяа, баатарлаг үйлсийг үнэлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1968 оны Vl сарын 14-ний өдрийн зарлигаар БНМАУ-ын баатар цол нэхэн олгосон юм.