Аймгийн Засаг дарга С.Батжаргал Орхон аймгийн 2021 оны төсвийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбатад өргөн барьлаа. Төсвийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах бөгөөд хуулийн хугацаанд багтан ийнхүү өргөн барьж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд тэргүүлэгч Б.Мөнхдалай, Ц.Алтаншагай, төлөөлөгч Д.Ганболд нар оролцсон юм.