Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан цахимаар хуралдаж зарим асуудлыг хэлэлцлээ.

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдахь удаагийн сонгуулийн Ээлжит бус I хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдуулахаар боллоо. Ээлжит бус хуралдааныг цахимаар зохион байгуулж орон нутгийн төсвийн зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгө /зарцуулагдаагүй төсөл хөтөлбөрийн зардал/-ийг цар тахалтай холбоотойгоор Орхон аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулахаар зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэнэ.

Дашрамд дурдахад, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үед хурлын байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангаж, бусад асуудалтай холбоотой шийдвэрийг гаргах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Төлөөлөгчид орон зайнаас үл хамааран цахимаар хуралдаж цаг тухай бүрт шаардлагатай асуудлыг шийдвэрлэж байхаар болжээ.