БОЭТ-ийн вируслогийн лабораторит өчигдөр буюу /2020.12.03/-ны өдөр Төмөр замын ажилчид болон эмнэлгийн өвчтөнүүдэд тандалтын зорилгоор 222 хүнд PCR шинжилгээ авч бүгд сөрөг гарчээ.

Түүнчлэн халдвар бүртгэгдсэн 4 багийн иргэд, үйлчилгээ үзүүлэх албан хаагчид, зорчих хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа нийт 702 хүнд түргэвчилсэн шинжилгээ авсан байна.
Манай аймагт батлагдсан 24 тохиолдлын иргэд ХӨСҮТ, Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэжээ.
Батлагдсан иргэд 4-57 насных буюу дундаж нас нь 26. Тэдний 9 нь хүүхэд, 15 нь том хүн байгаа юм.
Аймгийн хэмжээнд түргэвчилсэн тестээр нийт 19465, PCR-ын шинжилгээнд нийт 2957 хүнийг хамруулаад байна. Тусгаарлах байранд 169 иргэн байгаагаас 134 том хүн, 35 хүүхэд байна. Үүнээс гадна 728 хүн гэрийн ажиглалтад байгаа бгөөд 408 том хүн, 320 хүүхэд байгаа юм.
Тусгаарлалтаас гэрийн ажиглалтад шилжиж байгаа болон хөдөө орон нутгаас ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор GPSBOX апп-ийг суурилуулаад байна.
Одоогийн байдлаар гэрийн тусгаарлалтад байгаа 383 иргэнийг GPS-ээр хянаж байна.

Мэдээллийн төв