Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин. Тэрээр 2001 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөж тус ондоо Х-Түц продакшнд жүжигчинээр ажиллаж байсан юм. Анх дунд сургуульд байхдаа “Найзууд” хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлсэн тэрбээр “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр” гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. 2013 оны 5-р сарын 10-нд тэрээр “Эмоци” гэх продакшн байгуулсан.

Айлын ууган хүүхэд болж мэндэлсэн. Айлын том ч гэсэн тэрээр багадаа маш эрх дураараа мөн даруухан хүүхэд байжээ. Гэхдээ хүүхэд л болсон хойно дүрсгүйтэх үе байлгүй яахав.

Г.Нарансолонгын эцэг, эх нь насаараа хүнсний байгууллагад ажилласан хүмүүс байдаг аж. Тэд мэргэжилдээ их хайртай. Одоо ч ажилсаар байдаг гэнэ шүү.

Тэрээр дөрвөн настайдаа Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүтнээр нь ягштал цээжилж байсан гэдэг. Багадаа эмч эсвэл багш болохыг хүсдэг байжээ.

Арван жилд байхдаа янз бvрийн секц, дугуйланд их явдаг байжээ. Наймдугаар ангиасаа эхэлж “Хүүхдийн ордон”-ын жүжигчний ангид сурдаг байсан.

Ерөнхий боловсролын 84 дvгээр сургуулийг төгсөөд 1998 онд СУИС-ын кино драмын ангийн оюутан болсон. Улмаар 2002 онд их сургуулиа төгсөөд “Х Түц” хамтлагын гишүүнээр элсчээ. Тэр үед түүнийг нэгэн ахмад уран бүтээлч “Харцаараа бүхнийг асууж цоо ширтсэн, ухаалаг, сэргэлэн, энэ ч хол явах охин дог оо” хэмээж байсан гэдэг. Алтан үеийн ахмад жүжигчин түүнийг зөв таньжээ. Үнэхээр жүжигчин Г.Нарансолонго мэргэжилдээ өсч өндийж, тайз дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн.

Жvжигчин Өөдөө, Ундрал, хvvхдийн нэвтрvvлгийн “Улаан малгайт ах” зэрэг нь Г.Нарансолонготой нэг анги байжээ. Мөн тус хамтлагийн жүжигчин Төвшинтөр байна. Энэ хоёр жүжигчин маань сургуулиа төгсөөд хамт “X ТVЦ” хамтлагт орсон аж.

 

Жүжигчин мэргэжилээ тодорхойлохдоо: Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ оёдолчин хүн өдөр бүр ажил дээрээ юм оёно. Багш хүн өдөр бүр хүүхдүүддээ хичээлээ л заана. Харин миний мэргэжил бол эднээс огт өөр. Би нэг өдөр багш болж болно. Дараагийн өдөр оёдолчин болж болно. Энэ мэтчилэн амьдралыг илүү сонирхолтой, баялаг болгож өгдөг. Өдөр бүр би шинэ дүрд тоглоно. Энэ чинь л сайхан нь. Дээр нь амьдралын сайн сайхнаас авахуулаад муу муухай бүхий л зүйлсийг бид үзэгчдэд инээдэм болгон хүргэж, бас зарим нэгэнд бодогдуулах зүйл хийж байна. Тэгэхээр миний мэргэжил бусад мэргэжлийн хүмүүсийн хажууд хоёр дахин амьдарсантай ижил энерги өгдөг.

Хайр дурлалын тухайд: Дурлал гэхээр зүгээр л явж байхад сайхан хүн зөрдөг дөө. Тэр үед л хөөх ямар дажгүй юм бэ гэж бодоод өнгөрдөг. Энэ бол дурлал. Өөрөөр хэлбэл, сайхны өмнө харц буруугүй гэдэг би түүнийг дурлал гэж ойлогодог. Тухайн нэг агшинд л нүд баясгасан тэр хүнийг хараад л дурладаг гэж болно. Хайр бол өөрөө агуу зүйл шүү дээ. Яг тэр энэ гээд хэлчихсэн албан ёсны тооны томъёо шиг юм байдаггүй. Хэрвээ хайр бол тийм зүйлийг хэлнэ ээ гээд тодорхойлчихвол хайр “агуу” чанараа алдчихна. Тийм болохоор хайр бол мөнхийн чанартай агуу зүйл юм болов уу.

Дуртай бэлэг: Миний хэрэгтэй юмыг л мэдэрч өгч чадсан бол тэр бэлэг миний хамгийн дуртай бэлэг. Гэхдээ хүн бүрийн өгсөн бэлэг надад л зориулж өгч байгаа гэдгээрээ сэтгэл нь сайхан байгаа байхгүй юу. Тиймээс сэтгэл шингэсэн бэлэг бүхэнд би дуртай.

 

 

Дурсамж: Анх жүжигчин болчихоод нэг жүжигт Б.Баатархүү ахтай тайзан дээр дуулдаг хэсэгт гарав аа. Тэгээд яг би дуулж байсан чинь техникийн саатал гараад хөгжим нь унтарчихсан. Тэгэнгүүт би шууд тайзан дээр л уйлчихсан. Тэгсэн Б.Баатархүү ах миний нүүрийг цэцгээрээ хаагаад тайзны арлуу аваад орчихсон. Одоо бол тэгэхгүй л дээ. Жүжигчин хүн тэр бүү хэл саатал гарахад үзэгчдийн өмнө өөрийгөө цэвэрхэн аваад гарчих чадвартай л байх ёстой юм билээ. Мөн анх “Зүүд шиг хайр” кинонд тоглож байхдаа дээлэн дээр халаат өмсдөг хэсэг байдаг. Би тэр хэсгийн зураг авахуулахдаа маш их дургүй. Дээлэн дээр халаат өмсөхөөр муухай бас бvдvvн харагдана биз дээ. Тэгээд кинон дээр гоё гарахын тулд зураг авалтын өмнө нөгөө халатаа өмсөхгvйн тулд нуучихлаа. Зураг авалт эхлэнгvvт л найруулагч маань “Хөөе, халаатаа яасан, халаатаа өмсөөч” гээд л бөөн юм боллоо. Бvгдээрээ нөгөөх халатыг хайгаад олоогvй. Найруулагч маань улам уурлахад нь би “Энд л байна шvv дээ” гээд нуусан газраасаа гэмгvй царайлаад гаргаад өгчихөж билээ. Гэтэл одоо эргээд vзэж байхад тэр халат л миний дvрийг vнэн бодитой болгож, улам товойлгож өгч байсан юм билээ. Vvнийг найруулагч минь сайн мэдэж байсан хэрэг. Гэтэл би гоё сайхан харагдахаа л бодсоноос бус дvр бvтээхэд бvхий л хvчин зvйлс нөлөөлдгийг мэддэгтvй л байж. Vvнээс эхлээд ихийг сурсан.

Г.Нарансолонгод ард түмэн авъяаслаг, ухаантай, даруухан бүсгүй хэмээн ам сайтай байдаг. “Мөнхийн залуу Одгэрэл” гэдэг шиг мөнөөх л хэвээрээ Нарансолонго бумбайчихаад, эгдүүтэй, үргэлж л наснаасаа залуухан харагддаг нь түүний онцлог гэлтэй.

Хөгжилтэй дурсамж: Бэлэн гоймонг ч идэхийг vзvvлдэг байсан гэнэ. Бvр хайрцгаар нь худалдаж авчихаад өдөр, оройн хоолондоо зооглоно. Харин усаа буцалгах гэж л бөөн юм болдог байжээ. Нэг өдөр түүний ангийнхан мэргэн санаа олж байж. Энэ нь 10 литрийн бетонд ус дvvргээд нэг нь гэрээсээ дvрдэг плитка авчраад усаа буцалгасан чинь бетоныхоо дээд талд учиргvй пор пор гэж буцлаад л, харин доод тал нь цэв хvйтэн ус их байсан гэнэ шүү.

Түүний тоглосон жүжгүүдийг дурьдаад хэрэггүй байх. Харин киноны хувьд, “Миний хөрш чөтгөр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “ Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Зүүд шиг хайр” гэх мэт уран сайхны кинонд дүрээ бүтээсэн.