Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар Б.Мянганбаяр, Д.Оюунбат, О.Гүндэгмаа нарыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналаар шагнахаар боллоо. Шагналыг энэ сарын 11-нд буюу “Эрдэнэт хотын өдөр”-өөр гардуулна.

Тус шагнал нь  Эрдэнэт хотын дээд шагнал бөгөөд Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн бүтээн байгуулалтанд онцгой хувь, нэмэр оруулж, ажил хөдөлмөрөөрө тэргүүлсэн, нэр хүндтэй, мөн тус хотод 30-аас дээш ажиллаж, оршин суугаа болон онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг. Мөн уг шагналаар шагнагдсан иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, эрүүл мэндийн үйлчилгээ авах тохиолдолд дараалал харгалзахгүй үйлчилүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 34 иргэнийг “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж байжээ.